Жил бүрийн тавдугаар сарын 12-ны энэ өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл манай улс 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос гадна сувилагчдынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.
Ташрамд дуулгахад, Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох энэ өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн билээ.
