Xyyp Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой боллоо


Монголын хөгжмийн фестивалийн салбарт өөрийн өнгө төрх, үнэнч хүрээллийг бий болгосон “Xyyp Music Festival” энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд тус фестиваль тасалбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, залуусыг санхүүгийн уян хатан нөхцөлөөр арга хэмжээнд оролцох боломжтой болгох зорилгоор “SONO” аппликейшнтэй албан ёсны хамтран ажиллахаар болжээ.

Тодруулбал, 249,000 төгрөгийн үндсэн үнэтэй “XMF 2026 Advance Ticket”-ийг SONO-оор дамжуулан авах эхний 500 хэрэглэгч 20 хувийн хямдралтай буюу 199,200 төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд төлбөрөө 5 сарын хугацаанд, сар бүр хоёр удаа 24,900 төгрөгөөр нийт 10 хуваан төлөх нөхцөл бүрджээ.

“Xyyp Music Festival-2026” ирэх 6-р сарын 26, 27-нд Гачууртын Монгол Шилтгээнд болно.

Монголын рок, поп, альтернатив болон орчин үеийн хөгжмийн урсгалын тэргүүлэгч уран бүтээлчид болох The HU, Хурд, Харанга, Никитон, Нисванис зэрэг хамтлагууд XMF-ийн тайзнаа нэгдэж буйгаагаараа онцлог юм.

Үүнээс гадна олон улсын уран бүтээлчид урилгаар оролцоно. Тухайлбал:

  • ОХУ-аас AIGEL
  • Казакстан улсаас Yenlik, Akha
  • БНХАУ-аас Nine Treasures

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *