Шанхайн Фудан болон Кембрижийн их сургуулийн судлаачдын баг эрт унтдаг өсвөр насныхны тархины үйл ажиллагаа илүү сайн байдаг ба амжилттай сурдгийг судалгаагаар тогтоожээ. Судалгааны хүрээнд 11-12 насны 3,200 гаруй хүүхдэд“FitBit” төхөөрөмжийг өгснөөр судлаачид тэдний унтах хэв маягийн бодит өгөгдлийг харах боломжтой болж, үүнийг тархины скан болон когнитив тестийн үр дүнтэй харьцуулжээ. Энэ үр дүнгээ дахин баталгаажуулахын тулд 13-14 насны 1,190 хүүхдийн дунд 2-р бүлгийн судалгааг хийн харьцуулсан байна.
Хүн унтах үед тархи ой тогтоолт бэхжиж, мэдрэлийн холбооснууд сайжран, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадамжтай болдог. Иймээс эрт унтдаг өсвөр насныхны тархины үйл ажиллагаа илүү сайн, анхаарал төвлөрөлт өндөр, сэтгэх чадвар хурц байдаг аж. Харин хожуу унтдаг зуршил нь тархины хөгжлийг багасган, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
