Агаараар шарагч эзэгтэй нарын туслах гал тогооны салшгүй хэрэгслийн нэг болжээ.
Агаараар шарагчны сагсыг ихэвчлэн тефлон гэгддэг политетрафторэтилен (PTFE)-ээр бүрдэг. Ихэвчлэн 200 градус орчимд ашиглахаар бүтээсэн бөгөөд ердийн хоол хийх температурт агаараар шарагчийг аюулгүй гэж үздэг байна. Гэсэн 260 градусаас дээш температурт утаа үүсгэж, тоосонцор үүсгэж эхэлдэг аж.
Өмнөд Солонгосын Пусаны үндэсний их сургуулийн судлаачид өндөр температураар хоол хүнс болгодог гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ашиглалтын явцад нарийн ширхэгтэй тоосонцор үүсгэдэг болохыг тогтоожээ. Хэт нарийн ширхэгтэй тоосонцор уушгинд гүн нэвтэрч болохуйц жижиг бохирдуулагч бөгөөд астма, зүрх судасны өвчин зэрэг өвчнийг сэдрээж магадгүй юм байна.
Тиймээс эрдэмтэд хүүхдүүдийг агаараар шарагч зэрэг халуунаар болгогч хэрэгслээс аль болох хол байлгахыг зөвлөлөө.
Эрдэмтэд “Ихэнх хүмүүс агаараар шарагчинд хоолоо болгох нь эрүүл хүнс бэлтгэлээ гэж эндүүрдэг” гэдгийг хэллээ. Үнэндээ эрүүл хоол гэдэг нь ямар төрлийн хүнсийг болгож идэхээс шалтгаалдаг болохоос агаараар шарагчаар болгосноор эрүүл болохгүй юм байна.
Агаараар шарагч хэрэгтэй юү
