2 иргэнийг зодсон этгээдийн сэтгэцийг шалгахаар шинжээч томилжээ


Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 5-р сарын 6-нд Баянгол дүүргийн 32-р хороонд худалдааны төвд үл таних хүнтэй маргалдаж зодуулсан гэсэн гомдол мэдээллийг хүлээн авч шалгах ажиллагаа явуулжээ. Шалгалтаар  тус төвийн үйлчилгээний 2 ажилтан, үйлчлүүлэгч иргэн хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдан зодолдож, 36 настай иргэн Б хохирогчийн толгойруу цохьсон, өшиглөсөн үйлдлээс болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Уг зодооны улмаас хохирогчдын биед учирсан гэмтлийн зэргээр тогтоолгохоор шинжээч томилсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *