Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны 00:00 цагаас тавдугаар сарын 18-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Зуслангийн бүс буюу Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто замыг ₮4.5 тэрбумаар засварлах аж. Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд Замын сангийн хөрөнгөөс ₮160.8 тэрбум, нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.
