Дорнод аймагт тогтоол усанд хүүхэд энджээ


Дорнод аймгийн Хэрлэн сумын Ургах нар 1-р багт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн урд нүхэн цооногийн тогтоол усанд 15 настай хүүхэд ороод алга болсон тухай дуудлага даваа гарагт аймгийн ОБГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж хүүхдийн цогцсыг тогтоол усан цооногийн эргээс 3 метр зайд, 3.5 метрийн гүнээс гаргаж Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тухайн тогтоол усан цооног нь 25 метр урт, 20 метрийн өргөнтэй бөгөөд 5-6 метрийн гүн, станцын үнс хадгалах сангийн зориулалттай байгууламж ажээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол, нуурын эрэг дагуу аялал зугаалгаар явахдаа хүүдүүдээ анхаарч, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ эрчимжүүлэх Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг мөрдөж ажиллахыг ОБГ-аас анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *