Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих баг аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т өчигдөр 21:34:47 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Өнгөрөгч 4-р сард Ховд аймгийн Зэрэг суманд 5 хоногийн зайтай 5.5 болон 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа 5-р сарын 4-нд Увс аймгийн Цагаанхайрхан сумаас 50 км-ийн зайд 4.8 магнитудын газар хөдөлсөн юм. Энэ удаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон газар хөдлөлтийг Одон орон геофизикийн хүрээлэн бүртгэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *