Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
-Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
-Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
-Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
-Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
-Хуулийн этгээдийн албан хүсэлт
-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
-Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой гэдгийг Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвөөс мэдээллээ.
