Хүүхдийг нь хүчирхийлж байгааг мэдсээр байж хамгаалаагүй эхийг шийтгэлээ


Нийслэлийн Прокурорын газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж, эрүүл мэндэд нь удаа дараа хохирол учруулж, улмаар амь насыг нь хохироосон Э.Т-д 22 жил 6 сар хорих ял оноолоо. Уг хүүхдийн төрсөн эх Б.Л хүүхдээ эрсдэлт нөхцөлд байгааг мэдсээр байж, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэн, 1 жил 2 сар хорихоор шийдвэрлэв.
Шүүх Э.Т -г гурван төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 22, жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байна. Хүүхдийн төрсөн эх Б.Л-г хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас хохирох нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болохыг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *