Өнгөрөгч бямба гарагийн шөнө “Seven star”  хотхонд гал гарч, 1-3 давхар нь шатжээ  


Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Seven star” хотхонд Бямба гарагийн шөнө гал гарчээ. Галын улмаас  1-3 давхар нь шатжээ. Энэ үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Хотхоны оршин суугчдын хэлснээр “гал гарахаас 2 хоногийн өмнө B1 давхарт авто угаалгын газар ажиллуулдаг хүмүүс гадна талбайд ашигладаг лакаар дотор шалыг шөнө дунд будсанаас болж хоёр хоногийн турш маш муухай хортой байж болох үнэрт тархсан. Энэ талаар дүүрэг, нийслэлийн онцгой байдал болон 1111 төв зэрэг хамаарал бүхий төрийн байгууллагуудад хандсан ч тоож авч хэлэлцэхгүй байсан. Гэтэл одоо хүмүүс амарч байхад шөнө гал гарч 1-3 давхраараа хохирлоо” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээллээ. Мөн уг асуудлыг хариуцсан төрийн байгууллагууд анхааралдаа авч уг хотхоны 600 гаруй өрхийн аюулгүй байдалд анхаарал хандуулж тус барилгыг барьсан компанид ч хариуцлага хүлээлгэх асуудал сөхөгдөж байгааг анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *