Б.Нэргүй Эверестийн оргилд гарсан Монголын 18 дахь уулчин боллоо


Дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин Б.Нэргүй өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр оргилд амжилттай гарчээ. Ингэснээр Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 18 дахь уулчин болж байна.

 Дэлхийн зулай болох Эверестийн оргилд Монгол Улсаас 10 гаруй тамирчин гарч байжээ.

 Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд),

Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд),

ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд),

Л.Баярсайхан (2012 онд),

Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд),

ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд),

Ж.Бямбасүрэн (2018 онд),

Б.Гантулга (2022 онд),

О.Золбоохүү (2023 онд),

С.Ганхүү (2023 онд),

Ц.Гэрэлт-Од (2023 онд),

Ц.Анхбаяр (2023 онд)

А.Баттогтох (2025 онд)

Б.Батхишиг (2025 онд)

Ч.Ариунзул (2025 онд)

Б.Нэргүй (2025 онд) нар амжилттай авирсан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.  Эверестийн оргилд Монголын уулчин гавьяат тамирчин Г.Өсөхбаяр анх мөрөө гарсанаас хойш 21 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *