Дээд боловсролгүй хүнийг нягтлан бодогчоор авч, 49.7 сая төгрөгийн цалин өгчээ


Т.Өлзийбуян нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төсвийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэг эзэмшээгүй, их, дээд сургууль, коллеж төгсөөгүй Н.О-г нягтлан бодогчоор томилжээ. Түүнд 49.7 сая төгрөгийн цалин олгосныг АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоожээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс уг хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Уг хэргийг прокурор хянаад, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өнөөдөр уг хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Т.Өлзийбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрх хязгаарлах ял оноов. Мөн түүнээс 49.7 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *