Цахилгаан скүүтер, мопед дээр 2 хүн суух нь эрсдэлтэй


Суррон, скүүтер, мопедоос улбаатай осол өмнөх жилүүдэд буураагүй тул үүний эсрэг арга хэмжээ авч эхэлсэн. Сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцох юм байна. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох юм. Мөн 16 нас  хүрээгүй бол скүүтер, мопедоор замын хөдөлгөөнд оролцож болохгүй байхаар зохицуулсан.

Тэгвэл унадаг дугуй, цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос унаж бэртэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ. Аюулгүй хэрэглээний зааврыг дагах нь осол, гэмтлээс сэргийлж, амь нас, эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мопед, сурроноос унах үед толгой, тархи, гар, бугуй, тохой, нуруу, хүзүүний, цээж, дотор эрхтний, өвдөг, хөлийн гэмтэл түгээмэл тохиолддог байна.

Иймд аюулгүй зорчих зөвлөмжийг дагаж мөрдөхийг санууллаа,

  • Нэг хүн унах: Цахилгаан скүүтерт зөвхөн нэг хүн суух ёстой. Нэмэлт зорчигчид мөргөлдөөн үүсэх эрсдэл, хохирлыг нэмэгдүүлнэ.
  • Анхаарал сарниулах зүйлээс зайлсхий: Чихэвч зүүх, утас ашиглахаас зайлсхийж, замд анхаарлаа төвлөрүүл
  • Хурд хэтрүүлэхгүй байх: Өндөр хурдтай явах нь жолооч болон бусад хүмүүст хариу үйлдэл үзүүлэх боломж олгодоггүй бөгөөд ноцтой гэмтэлд хүргэж болзошгүй. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *