Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, III, IV хороололд байрлах “Кимбаб чонгүг” хоолны газарт дотор заслын ажил хийж байсан 15 настай Т хана нураах үедээ дарагдаж, амиа алджээ. “Кимбаб чонгүг” хоолны газар насанд хүрээгүй хүүхдийг хичээлийн цагаар, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй хүнд нөхцөлд ажиллуулж байсныг цагдаагийн байгууллага тогтоогоод байна. Уг хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
“Кимбаб чонгүг” хоолны газрын ханыг нурааж байсан 15 настай хүү амиа алджээ
