Сонгинохайрхан дүүрэгт хавдрын төв нээгдлээ


Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг сүүлийн жилүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ачааллыг хуваалцах, хүн амд шаардлагатай тусламж, үйлчилгээг ойрын цэгээс хүргэхээр үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд хавдрын хими эмчилгээ, бай эмчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хавдрын үеийн дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Хавдрын төв” буюу хавдрын эмчийн үзлэг, эрт илрүүлэг, сэтгэл зүйч, хоол зүйч, хавдрын сэргээн засах, хими эмчилгээ, химийн хордлого тайлах эмчилгээг багтаасан нэг цэгийг байгуулах ажил өнөөдөр буюу 05 дугаар сарын 19-ний өдөр биеллээ оллоо.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт байгуулагдаж буй “Хавдрын төв” нь нийслэлийн хэмжээнд 3 дахь төв бөгөөд дүүргийн иргэд болон хавдар өвчинтэй тэмцэж буй эмчлүүлэгчид тав тухтай, тохилог орчинд чанартай тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Нээлтийн үеэр хавдрыг ялан дийлсэн 4 эмчлүүлэгч “Ялалтын хонх” цохиж Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *