Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болсон. Энэ хурлаас Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг энэ сарын 25-ны даваа гарагт товложээ. Тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хурааж шийднэ. Нийслэлийн парламентаас сонгосон шинэ хотын даргын нэрийг Ерөнхий сайд батламжилснаар Улаанбаатар хот даргатай болно.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг Нийслэлийн засаг даргад танилцуулсан тухай албан бус мэдээлэл байна.
