НҮБ-ын “Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсээр ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх” бие даасан шинжээч Грэйм Рийд манай улсад ажиллаж байна.
Тэрбээр, хүмүүсийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын хүний эрхийн баримт бичгүүдийн хэрэгжилт, илэрч буй ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн шалтгаан, үр дагавар, түүнийг арилгахад учирч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлох юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, яриа хэлэлцээ өрнүүлэн, улмаар дүгнэлт, зөвлөмж гаргах аж.
Монгол Улс Хөдөлмөрийн тухай хуулиа 2021 онд шинэчлэн найруулж баталсан, 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байдаг. Тус хуулиар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох тухай зүйлийг тусгайлан хуульчлан баталсан билээ.
