Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Би монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн зорилго нь монгол хүүхэд, залууст хэл соёл, түүх, үндэсний уламжлалаа танин мэдэх, эх орныхоо үнэт зүйлсийг бодитоор мэдрэх боломж олгох, нөхөрлүүлэх, харилцан туршлага солилцох, эх орноороо бахархах сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэнэ.
Хөтөлбөрт 12-15 насны хилийн чанадад оршин суугаа 50 монгол хүүхэд, эх орондоо оршин суугаа 50 хүүхэд, нийт 100 монгол хүүхдийг хамруулна.
Сонгон шалгаруулалт нь
- Нэгдүгээр шатны шалгаруулалт 2026 оны 05.15-22-нд
- Хоёрдугаар шатны шалгаруулалт 2026 оны 05.23-25-нд болох юм байна.
Хөтөлбөр нь 2026 оны 7-р сарын 1-нээс 13-ний хооронд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт төвлөрөн, Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Хүй долоон худаг, Сэлэнгэ аймаг дахь Сайханы хөтөл зэрэг байршлуудад батласан хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.
