Нийгмийн сүлжээнд “Улаанчулуутын хогийн цэгт хаясан цагаан будаанаас иргэд ачиж авчээ” гэсэн мэдээлэл, зураг түгээд буй.
“Иргэний пост: 2026.05.19. 18:00 минут
100 тооны хавьцаа цагаан будаа устгалд оруулж байна, маш их хүн энэ тэндээс нь авирч авч зугтааж, машиндаа ачиж байна. Ийм ногоон шуудаатай будаа болон килограммын будаа авахгүй байхыг хүсье” гэсэн мэдээлэл гарсан.
Устгалд оруулсан цагаан будааны гарал үүсэл, яагаад тэнд хаях болсон талаар ХХААХҮЯ-наас тодруулахад “Манайхтай ямар нэгэн байдлаар хамаагүй асуудал байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас асуу” гэсэн хариу өглөө.
