Иргэдэд буруу ойлгож авсан зээлээ буцаах боломжийг олгох хуулийн төсөл боловсруулжээ


Санхүүтэй холбоотойгоор жилд 47 мянган иргэн шүүхэд гомдол гаргадаг. Санхүү эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаатай холбоотойгоор иргэд хохирох явдал их байдаг учраас УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүд хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьжээ.

Хуулийн төслийн судалгаанд Азийн хөгжлийн банк, Монгол банк зэрэг мэргэжлийн олон байгууллага оролцжээ. Дээрх хуулийн төслөөр зээл аваад хохирсон иргэдийн асуудлыг шийдэхэд чиглэнэ. Зээл хүсэж байгаа иргэдийн зээлийн хүүг буруу тооцох, эсвэл зээлийн хүүг түрүүлж авах мөн зээлийн төлөлтийг нь шаардахдаа зээлдэгчийн нэр төрд халдах зэрэг асуудал гарвал шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэх хуулийн төсөл гэнэ.

Нийт зээлдэгчдийн 70 орчим хувь нь зээлийн гэрээтэй сайтар танилцалгүй банкны ажилтны үгэнд автаж гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол их байдаг байна. Мэдээллийн тэгш бус мэдээллээс болж иргэд буруу шийдвэр гаргаж зээл авсан бол зээлээ буцаах боломжийг мөн зээлдэгчид олгох боломж дээрх хуулийн төслөөр дамжуулан бүрдэх юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *