Ирэх 8-р сарын 22-нд 1000 тогооч нэгэн зэрэг монгол хорхог хийж, Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Геннис”-ийн номд орохоор ажиллаж байгааг Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэр мэдээллээ. Д.Буяндэлгэр “Монгол Улсын хоолны үйлчилгээний салбарт 90 гаруй мянган хүн ажилладаг. Монгол хорхгийг “Геннис”-т бүртгүүлэх санаачилга гаргаад, 10 орчим жил болж байгаа. Энэ жил хандив босгоод, эртнээс уламжилж ирсэн хорхог хэмээх хүндэтгэлийн зоогоо Дэлхийд данслахаар болсон” гэлээ.
Монгол хорхгийг “Гиннес”-т бүртгүүлнэ

One response to “Монгол хорхгийг “Гиннес”-т бүртгүүлнэ”
Гиннесийн номонд бичигдмээр бна