Монгол улсад буюу тахийг төрөлх нутагт нь нутагшуулах ажлыг сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлж ирсэн. Прага хотын амьтны хүрээлэн 2011 оноос эхлэн бие дааж Монгол улс руу Тахь нутагшуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний 4 тахийг Хомын талд нутагшуулсан байна. Дараагийн тээвэрлэлтээс эхлэн 8 удаа Говийн их дархан цаазат газрын Тахийн талд нутагшуулжээ.
Байгалийн онцлог, унаган төрх зэргийг харгалзан Монгол орны наран ургах нутаг Нөмрөгийн талд тахь нутагшуулах ажил эхлүүлэхээр болоод байгаа талаар мэдээлэл солилцлоо.
Улсын их хурлын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэн Бүгд найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Ян Вытопил, Чех улсын амьтны хүрээлэнгийн захирал хатагтай Ленка Полиакова, дэд захирал ноён, Ярослав Шимек, “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ- ын гүйцэтгэх захирал О. Ганбаатар нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Дорнодын хязгаарт хулан нутаглаж байсан тухай өвөө минь ярьдаг байсан юм. Манай нутагт Тахь нутагшуулахад чоно, шумуул ихтэй болохыг анхаарна уу гэв.
Чех Улсын талаас тахийг нутагшуулаад орхих бус цаашид хэрхэн хамгаалах талаар томоохон цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Элчин сайдын яамны зүгээс ч хамтран ажиллахад бэлэн байгаа. Европоос Дорнод руу хоёр төрлийн жуулчин очдог, тэр дундаа чехүүд 1. загасчлах 2. Халхын голын дайны үеийн түүхийг судлах зорилгоор хэмээгээд тус төсөл хэрэгжвэл 3 дахь чиглэл бий болно гэв.
