ЗДТГ-ын хуучин барилгыг хүүхэд хөгжлийн төв болгоно


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх зарим ажлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр Сүхбаатарын талбайн баруун талд байрлах, нийслэлийн хуучин захиргааны байр болох ногоон дээвэртэй барилгыг Хүүхэд хөгжлийн ордон болгох шийдвэр гаргаснаа танилцуулсан байна. Тус барилга нь Улаанбаатар хотын төв цэгт байрладаг бөгөөд цаашид хүүхдийн хөгжил, авьяас чадвар, чөлөөт цагийн үйл ажиллагаанд чиглэсэн цогц орчин болгон ашиглах аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *