Бороотой өдрүүдэд галлагаа хийсэн бол яндангаа авч өрхөө бүтээхгүй байхыг санууллаа


Цас, бороотой өдрүүдэд яндангаа авч өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар угаарын улмаас нас барсан хүмүүсийн 30-40 хувь нь 3-5 сард гарчээ. Яндангаа авч өрхөө бүтээх, зуух пийшингийн битүүмжлэл алдагдсан, галлагаа буруу хийсэн зэргээс угаартдаг болохыг мэргэжилтнүүд мэдээлж буй. Тэгвэл гарч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагахыг санууллаа.

-Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх

-Яндангаа тогтмол хөөлж, агаар сэлгэлт хийх

-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг салгахгүй байх, тогтмол ажиллуулах,

-Яндангийн сойлтыг хаахгүй байх


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *