“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа. Мөн 260 орон тоо цомхотгож, захиргааны зардал 10%, түрээсийн зардал 30%, эхний ээлжинд 67,3 тэрбум төгрөг хэмнэнэ.
Зөвхөн ашигтай ажиллаж байгаа болон хөрөнгө оруулалтын гэрээтэй, стратегийн компаниуд үлдэнэ.
Бусад ашиг орлогогүй, төслийн бүх компанийг татан буулгаж байна.

“Эрдэнэс Монгол” уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж байна.

Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлж, иргэний хуримтлалыг өсгөж арвижуулна.
Олон улсын жишгийн дагуу хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт шилжинэ.
Өнөөдрөөс эхлээд “Эрдэнэс Монгол” нэгдэл “Чингис хаан баялгийн сан” ХХК болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *