Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Наадам” центрийн урд талын “Цэнгэлдэх” хотхонд яг одоо гал гарч байна. Уг галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 2 анги гаргаад байна. Гал гарсан байрны оршин суугчид хаалгаараа гарч чадаагүй тул угаартахгүйн тулд цонхоороо амьсгалж байгаа нь энэ бололтой.
Гал гарсан байрныхан угаартахгүйн тулд цонхоороо амьсгалж байна
