Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр байранд 5 дугаар сарын 25-нд ахуйн хэрэглээтэй холбоотой ноцтой осол гарчээ. Урьдчилсан мэдээллээр, иргэн цахилгаан тасарсан үед ахуйн хийн плитка хэрэглэж байгаад, унтраалгүй орхиж гарсан байна. Тэрээр тог тасрахад, цахилгаан зуухаа унтраахаа мартаж, хажууд нь хийн плитка асаажээ.
Цахилгаан эргэн ирэх үед асаалттай байсан цахилгаан зуух халснаар, хажуудах хий дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн хүчээр тухайн айлын цонхнууд хагарчээ. Иймд иргэд цахилгаан тасарсан үед цахилгаан хэрэгслээ заавал унтрааж, хий болон шатамхай зүйлсийг дулааны эх үүсвэрээс хол байлгаж, галын аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ анхааруулав.
