Үерийн аюулаас сэрэмжлүүллээ


Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын 28-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж түвшинг 20 см, Бэлтэс гол үерийн түвшинг 20 см давж үерийн аюултай түвшинд хүрсэн талаар мэдээллээ.

Мөн түүнчлэн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 7 см давсан хэвээр байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *