“Хаки” хүүхдийн баяраар төв замын хөдөлгөөнийг хаана


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг 6-р сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Арга хэмжээтэй холбогдуулан дараах автозамуудыг хаах юм

  • Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл
  • Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл
  • Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл
  • Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл хаана.

6-р сарын 1-ний өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:

  • П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана.

Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *