Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр (2026.05.28)-нд хуралдаж, Дармаагийн Амарбаясгаланг Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар сонголоо. Д.Амарбаясгалан сэтгэлзүйч-судлаач, эрхзүйч мэргэжилтэй, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.
Хөвсгөл аймгийн засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга, Хууль зүйн бодлогын хэлтсийн дарга, АН-ын Намын байгуулалтын газрын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв.
