Дарханы автозамд электрон хурд хэмжигч, теле камерыг суурилуулж байна


Олон улсын чанартай А0401 автозам буюу Улаанбаатараас Дархан чиглэлд явах зам дагуу буюу Хустайн даваанаас Дархан орох хүртэл 3 байршилд электрон самбар, хурд хэмжигч теле камер, анхааруулах туузан мегалк, тэмдэг тэмдэглэгээг байршууллаа. Үргэлжлүүлэн нэгдсэн сүлжээ болон камерын дэд төвтэй холбох ажлыг хийх юм. Хот хоорондын зам тээврийн ослын үндсэн шалтгаан хурд хэтрүүлсэнтэй холбоотой байгаа тул цаашид төвийн бүсийн хэмжээнд 20 км тутамд электрон самбар, хурд хэмжигч, теле камер зэргийг байршуулахаар төлөвлөжээ. Тус теле камер, электрон хурд хэмжигчийг Орхон сумын нутаг дэвсгэрт буюу Дархан-Сэлэнгэ-Алтанбулаг чиглэлийн олон улсын чанартай авто замд осол, зөрчил ихээр гардаг хар цэгүүдэд мөн байршуулж эхлээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *