Монголд вакциныг нь үйлдвэрлэдэггүй шүлхий гарчээ


Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан 5-р сарын 25-наас хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Өнөөдөр ч хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна. Эдгээр суманд хяналтын постуудыг 24 цагаар ажиллуулж, малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж буй.

Тэгвэл Ховд аймгийн Булган суманд 5-р сарын 29-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр “SAT 1” хэвшинжийн вирүс гэж тогтоожээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлаас шаардлагатай арга хэмжээг авч байна.

Өнөөдрийн байдлаар 7 өрхийн 32 үхэр өвчилсөн. Мөн Баянмодны застав чиглэлд байгаа малд ижил шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээ ОБЕГ-т ирүүллээ. Уг хэвшинжийн шүлхийн вакцин манай улсад байхгүй. Тиймээс Турк улсаас авдаг байна.

Энэ нь агаар дусал, машин техник, хүн, зэрлэг амьтнаар дамжиж халдварладаг хүнд өвчин. Хоттой малд ганц л үхэр үхэр өвчилсөн бол малыг хотоор нь устгах заавартай. Баян-Өлгий аймагтай хиллэдэг сумдын малчдад хол газарт малаа бэлчээхгүй байхыг ОБЕГ зөвлөв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *