Бидний амьдарч буй орчинд аюул учруулж болохуйц ил задгай цахилгааны утас, хашаа хайлс, мөн ухсан нүх, эвдэрхий тоглоомын талбай гэх мэтийг та баримтжуулан “E-Mongolia” системд мэдээлэх боломжтой. Мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичиж, тухайн мэдээллээ баталгаажуулсан зураг хавсарган илгээнэ. Таны илгээсэн мэдээллийг “E-Mongolia” системээр хүлээж авсан болон хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдэл очих болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Орчиндоо аюул учруулж болох эрсдэлүүдийг “E-Mongolia” системд мэдээлэх боломжтой
