Энэ зун дулааны шугам засварлах ажлын хүрээнд хуваарийн дагуу халуус ус хязгаарлах юм. Ингэхдээ “5-р сарын 15-наас 8-р сарын 25-нд хүртэл халуун усыг хуваарийн дагуу хязгаарлана” гэдгийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш дараах байршилд халуун ус хязгаарлана
- “Барс-2” захаас “Хархорин” зах хүртэл, 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
- “Талх чихэр” ХХК, “Драгон Холдинг” ХХК, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨААТҮГ, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
- “Москва хороолол”,”Ханын материал”, “Баянхошуу” орчмын хэрэглэгчид
