Намар эм хонины амьдын жин 40-53 хувиар нэмэгдэнэ


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс эм хонины амьдын жингийн өсөлтийг бэлчээрийн ургамлын ургац, энэ жилийн дулааны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээнд үндэслэн динамик-статистик загвараар тооцоолж гаргажээ.

Эм хонины амьдын жингийн 4 дүгээр сарын 30-ны дундаж жинг Булган, Төв аймгийн мал аж ахуйн цаг уурын харуулын мэдээгээр бусад салбаруудыг өмнөх жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс авсан байна.

Тооцооноос харахад 2026 оны 10 дугаар сарын сүүлчээр гэхэд эм хонины амьдын жин хаврынхаа жингээс дунджаар Төв аймгийн Баян-Өнжүүлд 25.8 хувь, бусад нутгаар 40.9-53.7 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *