Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Редбулкан” компанийн өрөмдлөгийн цооногт 3 настай охин унаж, амиа алдсан. Тэгвэл Усны газрынхан Заамар суманд ажиллажээ.
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр “Бид осол болсон газарт ажиллахад “Редбулкан” компани лицензтэй талбайдаа 2022 онд хайгуулын цооног өрөмдсөн. 1 эгнээнд 10 метрийн зайтай 4 цооног байсан. 5 дахь цооногийг өрөмдөж байх үед аймшигт осол болчихсон байна. Бидэнтэй хамт Заамарт ажилласан хяналтынхан тус компанийн лицензтэй талбайгаас өөр 7 цооног олж битүүмжиллээ.
Хүүхэд унаж, эндсэн цооногийг ч битүүлсэн. Осол болсон газар Туул голоос 11 км зайтай. Хамгийн ойр 5 км-т нэг булаг байгаа. Гэхдээ хуурай сайр дагасан талбайд лиценз олгосон байна.
Хүүхэд унаж, эндсэн цооногийг ч битүүлсэн. Осол болсон газар Туул голоос 11 км зайтай. Хамгийн ойр 5 км-т нэг булаг байгаа. Гэхдээ хуурай сайр дагасан талбайд лиценз олгосон байна. Лиценз авсан л бол хайгуул, ашиглалтаас үл хамааран, нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Хүн, малд аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Энэ бол лиценз эзэмшигчийн үүрэг” гэлээ.
