Явган хүний зам дээр “Street food” үйлчилгээ явуулсан машиныг ачлаа


Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан “Street food” үйлчилгээ эрхлэгчид олширсон. “Street food” ажиллуулахыг хүсэж байгаа иргэн, ААН, байгууллага харьяа дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, цэвэр цэмцгэр байдлыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээдэг.

Тухайн дүүргийн засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх цэгийг тогтоож, захирамж гаргадаг журамтай байна.2022 онд нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг эрхлэх боломжтой болж байсан.

Тэгвэл “Street food” үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүд журам зөрчсөөр байна. Тэр дундаа явган хүний зам талбай дээр байрлаж бусдад чирэгдэл учруулж байгаа талаарх гомдол дүүргүүдэд түгээмэл ирэх болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо Хар хорин захын ард талын явган хүний замд “Street food” үйлчилгээг эрхэлж байсныг зогсоож, ачаад байна. Энэ мэтчилэн “Street food” үйлчилгээг явуулахдаа явган хүний зам талбайг хаасан бол ачиж, журамлаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *