ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН


НАЙМАН ЦАГААН УЛААН БАР ӨДӨР

БИЛГИЙН ТООЛЛЫН 7. НЯМ ГАРАГ

Аргын тооллын 6 сарын 21. Адъяа гараг. Билгийн тооллын 7. Харцага одтой, улаан бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:53-20:55. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *