ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН


ЕСӨН УЛААН ХӨХ НОХОЙ ӨДӨР

БИЛГИЙН ТООЛЛЫН 15. ДАВАА ГАРАГ

Аргын тооллын 6 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Гар одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:56-20:55. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *