ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН


НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

БИЛГИЙН ТООЛЛЫН 16. МЯГМАР ГАРАГ

Аргын тооллын 6 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Суулга одтой. хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:56-20:55. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ серег муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарца хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *