3 хоногт орон сууцны хороолол болон хогийн суваг зэрэгт 7 гал гарчээ


Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 хоногт орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан 7 дуудлага гарчээ.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдэж гэмтсэн байна.

Алба хаагчид утаажилтын бүсээс 337 хүүхэд, 738 том хүнийг аюулгүй талбайд гаргаж, угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос авран хамгаалж ажилласан.

 -Өрхийн галын аюулгүй байдлаа хангах,
 -Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
 -Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,
 -Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *