Хэрэглэгчийн цахим үйлчилгээний аппликейшн бодит туршилт хийлээ


Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонооос “Цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь айл өрхийн тархмал эх үүсгүүрийн хэрэглээг дэмжих зохицуулалт, ухаалаг тоолуурын давуу тал, хэрэглэгч эрчим хүч үйлдвэрлэгч болж, өөрийн хэрэглээ удирдах, цахимаар хэрхэн үйлчилгээ авах талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

Тус өдөрлөгт эх орондоо эрчим хүчний салбарт шинэ техник, технологи, инновац, үйлчилгээг нэвтрүүлсэн нийт 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, хэрэглэгчдэд зөвлөгөө, шинэ технологи, эрчим хүчний хэмнэлт, бодит тооцоолол, үр ашгийн талаарх мэдээллүүдийг хүргэж ажиллалаа. Тухайлбал,

  • Хэрэглэгчийн цахим үйлчилгээний аппликейшн бодит туршилт
  • Ухаалаг тоолуурын ажиллах зарчимтай танилцах
  • Нарны панель, инвертер, эрчим хүч хуримтлуурын тухай тайлбар, туршилт
  • Ногоон зээлийн нөхцөл, процессын тухай банкуудаас мэдээлэл авна
  • Тарифын мэдээлэл, иргэдийн дуудлага, цахим санал хүсэлт, шийдвэрлэлтийн тухай
  • Төлбөр тооцооны программыг тоолуурын системтэй холбосон шийдэл
  • Салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, инновацын талаар бодит мэдээллүүдийг хүргэсэн

Мөн мэргэжлийн зөвлөхүүд өрхийн эрчим хүчний нөхцөл байдалд тулгуурлан хувь хүнд зориулсан зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Эрчим хүчний салбарт цахим шилжилт, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэх нь хэрэглэгчдэд байршлаас үл хамааран хэрэглээгээ удирдах, хэмнэлт гаргах, цахимаар үйлчилгээ авах зэрэг давуу талыг олгож байгаа бол харин эрчим хүчний салбарын хувьд тоолуурын заалт авах, төлбөр тооцоо гаргах, хэрэглэгчид мэдээлэл хүргэх зэрэг үйл ажиллагаа цахимжиж, гар ажиллагаа, өртөг зардал буурч, үйлчилгээний найдвартай байдал, үр ашиг дээшилнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *