ХЭҮК: “Цемент шохой”-н захиралтай холбоотой асуудлаар дотоод шалгалт хийж байна


“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганхуягийн гэрэл зургийг зөв.мн нийтэлж, тус компанийн удирдлагуудын хууль бус үйлдлийг илчилсэн юм. Үүнийг “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Миний биометрик мэдээллийг олон нийтэд түгээсэн” хэмээн ХЭҮК-т гаргаж, тус комисс зөв.мн-ий сэтгүүлчийг 20 сая төгрөгөөр торгожээ.

Үүнийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл эсэргүүцэн, УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагыг УИХ-ын дарга хүлээн авч “Хүний эрхийн үндэсний комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш”. Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг “хувь хүний биометрик мэдээлэл” хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.

УИХ-аас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш. Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж,чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно” гэж мэдэгдэв.

Үүнтэй холбогдуулан ХЭҮК мэдэгдэл гаргажээ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *