АТГ: 12 объект нэгжиж, 3 хүнийг баривчилсан


АТГ өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэрэг шалгах явцдаа нийт 12 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан юм. Гаалийн мэдүүлгийн дугаартай ачаа барааг хянан шалгаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй тендерийн материалд гар засвар оруулж тендерт шалгарах нөхцөл бүрдүүлж, бусдаас их хэмжээний хахууль авсан зэрэг хэргүүдийг мөрдөн шалгаж дуусжээ. Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Б бүрэн эрхээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй гэрээ баталж, арилжааны банкнаас зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож, арилжааны банканд 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан байна. Уг хэргийг мөрдөн шалгаж дуусгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн тухайгаа АТГ мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *