Ачааны 2 машины дугуй шатжээ


Ачааны машины дугуй шатсан осол өчигдөр, өнөөдөр 2 удаа гарлаа.

Ховд аймгийн Манхан сумын Шаварын тохой гэдэг газарт 6-р сарын 10-ны 10:00 цагийн үед ачааны автомашины дугуй шатжээ. Уг галын дуудлагыг 10:55 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 48-р анги хүлээн авсан байна. Тэднийг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Sinotruck ZZ3257” маркийн ачааны машины чиргүүлийн 12 дугуй шатаж байсан аж.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт өнөө өглөө том оврын автомашин дугуйнаасаа шатжээ. Энэ тухай дуудлагыг 6-р сарын 11-ний 04:28 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангид иржээ. Гал сөнөөгчдийг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн “Beiben North Benz-ND4255B34J” загварын зүтгүүрийн зөв талын 6 дугуй шатаж байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *