Хөвсгөл нууранд хөлөг онгоц, завь явж эхэллээ


Хөвсгөл нуурын мөс 2026.06.07-нд бүрэн хайлж дуусжээ. Үүнийг тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Хатгал, Ханх, Хөвсгөл харуулын судалгаагаар баталгаажуулсан байна.

Монгол Улсын далайн захиргаа үүнд үндэслэн, Хөвсгөл нуурын усан тээврийг эхлүүлэхээр тус аймгийн засаг даргад ханджээ. Тиймээс Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар захирамж гаргаж, Хөвсгөл нуурын усан тээврийг 6-р сарын 10-наас эхлүүллээ. Усан онгоц, завийг өдөр бүр 06:00-21:00 цагийн хооронд нууранд хөвөхийг зөвшөөрөв. Тэдэнд Далайн захиргааны Хөвсгөл аймаг дахь салбар хяналт тавих юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *