О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах бичигт 42 гишүүн бүгд гарын үсэг зурна


УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл “Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын бүлгийн 42 гишүүн бүгд гарын үсэг зурна. Авлигачдын живж байгаа хөлөг онгоцонд сууж “Хамтдаа живье” гэж бодох АН-ын 1 ч гишүүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагад Б.Батцэцэг сайдын асуудлаас авахуулаад олон асуудал багтсан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Хугацаат цэргийн алба хаагч амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгаатай холбогдуулан Баатлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохыг АН Ерөнхий сайдаас шаардсан. Гэвч уг шаардлагыг нь хүлээж аваагүй тул Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулахаар болоод байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *