Хүнс, хөдөө аж ахуйн салбараас 2 гавьяат төрлөө


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэд, ахмадууд, салбарын албан хаагчдын төлөөлөлтэй хийсэн уулзалтынхаа дараа уг салбарын хөгжил, бүтээн байгуулалтад манлайлан ажиллаж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Малын гавьяат эмч цол:

  • “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Лувсанцэндийн Зундуй,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол:

  • “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэрийн дарга, технологич Буянтогтохын Намдаа

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

  • Бадамжунайн Отгон – ХХААХҮЯ-ны дэргэдэх “Хөгжилд нэмэх хүч” ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • Довжидын Гансүх – “Дархан минж” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал,
  • Намхайдоржийн Оюунбилэг – Монгол Улсын малын зөвлөх эмч,
  • Жамцын Сангизав – “Чорьж бүрд” ХХК-ийн захирал,
  • Дамдины Батмөнх – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан
  • Дамдинбазарын Батхорол – Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтэн,

Алтангадас одон:

  • Очиржавын Оюун – “Өүлэн менч” ХХК-ийн оёдолчин,
  • Соохүүгийн Нандинцэцэг – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн Инновац нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга,
  • Хорлоогийн Баярням – Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эм эмнэлгийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн эрхлэгч,

Хөдөлмөрийн хүндэт медаль:

  • Пүрэвдоржийн Алтанбагана – “Эвсэг кашмер” ХХК-ийн самнах машин баригч,
  • Манжаагийн Эрдэнэчимэг – Зээлийн батлан даалтын сангийн Байгаль орчин, нийгэм жендэрийн үнэлгээний мэргэжилтэн,
  • Бамбаагийн Чинцэцэг – “Хүнс комплекс” ХХК-ийн Савлах цехийн ахлах ажилтан,
  • Энхболдын Батзориг – Ургамал хамгааллын газрын Ургамлын хорио цээр, экспорт, импортын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *