УИХ-ын Төсвийн байнгын хороо нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 6 дугаар сарын 15, 16-нд Төрийн ордонд Их эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна. Өнөөдөр 09:00 цагт эхэлсэн уг сонсголоор нийслэлийн 24 төсөл, хөтөлбөрүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах юм. Уг хугацаанд Улаанбаатар хотын даргаар Х.Нямбаатар ажиллаж байв. Түүний захиран зарцуулсан төсөвт ажлууд хуулийн дагуу хэрэгжсэн эсэхийг нягтална гэсэн үг.
Улаанбаатар хотын төсвийн захиран зарцуулалтад анхаарах хүсэлтэй иргэн бүрт дээрх сонсгол нээлттэй. Гэхдээ зохион байгуулах танхимын багтаамжаас шалтгаалж оролцогчийн тоог хязгаарлажээ.
